m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.02.03 01:24
816
УБТЗ: БЭЭЖИН, ХӨХ ХОТ, ЖИНИН, ЭРЭЭН ХОТ РУУ ГАЛТ ТЭРЭГ ҮЙЛЧЛЭХГҮЙ

БНХАУ-тай хиллэх боомтуудыг гуравдугаар сарын 02 хүртэл хаах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан УБТЗ ХНН-ээс дараах мэдэгдлийг гаргажээ.

1. Бээжин-Улаанбаатар,
Хөх хот-Улаанбаатар,
Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол улсад ирж буй Монгол улсын иргэдийг саадгүй тээвэрлэнэ.

2. Улаанбаатар-Бээжин,
Улаанбаатар-Хөх хот,
Улаанбаатар-Эрээн чиглэлд зорчигчийн галт тэргээр Монгол улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болсон.

3. Бээжин-Улаанбаатар,


Хөх хот-Улаанбаатар,
Эрээн-Улаанбаатар чиглэлд зорчигчийн галт тэргээр БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гадаад иргэдийг тээвэрлэхгүй ба Монгол улсад нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.

Орон нутгийн бүх чиглэлд зорчигчийн галт тэрэг цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна.

https://eticket.ubtz.mn
Цахимаар олон улсын тасалбар худалдахгүй болохыг анхаарна уу!