m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.09 04:21
334
Яармагийнхан шинэ усан хангамжийн үүсгэвэртэй боллоо

Нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, хүн амын өсөлт, шинэ бүтээн байгуулалттай уялдуулан ундны усны шинэ эх үүсвэр шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын “Койка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэрийн” төслийг 2011 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж саяхан ашиглалтад хүлээн авчээ. Энэхүү төсөл нь БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 22.6 сая ам.долларын өртөгөөр баригдсан юм. Монгол улсад анх удаа хийж байгаа шинэ технологи болох цацраг хэлбэрийн ус цуглуулах хоёр гүний худгийн байгууламж тус бүр нь хоногт 10000 метр куб ус цуглуулах хүчин чадалтай аж. Мөн насосны станцын барилга байгууламж, 2000 м3 багтаамжтай усан сан хоёр ширхэг, 450 мм-ийн 5380 м \DCIP\ ширмэн шугам, 35 квт хүчин чадалтай Нарны зайн үүсгүүр буюу сэргээгдэх эрчим хүчтэй ажээ. Тус усан сан нь Улаанбаатар хотын Яармаг орчмын шинээр баригдах хорооллууд болон гэр хорооллын усан хангамжийн асуудлыг бүрэн шийдэх юм байна. Энэхүү төслийг БНСУ-ын ард түмний татварын мөнгөөр санхүүжүүлсэн гэнэ.