m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.02.10 10:00
167
АВТОМАШИНЫ ДУГУЙ ХУЛГАЙЛЖ ЗАРДАГ ОЛОН УДААГИЙН ҮЙЛДЭЛТ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Нийслэл хотод удаа дараа автомашины дугуй хулгайлж обудыг нь салгаж худалдан борлуулдаг байсан этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр автомашины дугуй хулгайлж иргэдийг хохироосон 28 настай М гэгчийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Очирбат нь илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар М гэгч нь 10 орчим автомашины 21 орчим дугуйг хулгайлсан болох нь тогтоогдоод байна. Иймд иргэд автомашинаа камерын хяналттай, зориулалтын авто зогсоолд байрлуулах, автомашиндаа дохиолол суулгуулах зэргээр өөрөөс шалтгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.