
Цагаан сарын баяр эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг тооцоолсон Үндэсний статистикийн хорооны үзүүлэлтээр: Арилжааны банкнуудын олгосон цалин, тэтгэврийн зээлийн сүүлийн 3 жилийн мэдээллээс харахад
Сүүлийн 2 жилээс харахад ахмад настан болоод айл өрхүүд цагаан сарын баяр тэмдэглэхээр цалин, тэтгэврийн зээл авах нь эрс багассан үзүүлэлтийг статистикч Н.Өлзийханд дүгнэжээ.

Харин цагаан сарын идээ болон гарын бэлгийн нийт үнийг ҮСХ ийнхүү тооцож гаргажээ: Цагаан сарын баяраар нэг өрхөөс бор идээний хэрэглээнд дунджаар 419 мянган төгрөг зарцуулдаг бол 59.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байна.

Тодруулбал, хонины ууц 250 мянган төгрөг, 3 шил архи 39.000төгрөг, 650 ширхэг бууз 130.000төгрөг гэсэн дундаж тооцоог гаргаад байна.
Нэг өрхийн цагаан идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний төрлөөр, тоо хэмжээ, зах зээлийн дундаж үнийн мэдээллээс үзэхэд: Нэг өрхийн цагаан идээний хэрэглээ дунджаар 277.1 мянган төгрөг байна.

Гарын бэлэгт шаардагдах мөнгийг дунджаар тооцоолсноор:

Эдгээр зардлуудыг тооцоод үзэхээр Сар шинийн баярт нэг өрхийн зарцуулах дундаж зардлын хэмжээ тодорхой болох юм. Тооцооллоор нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 419 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна. Ирсэн зочдын гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780 мянган төгрөг зарцуулахаар байна.
Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргахаар байна.
ҮСХ-ноос хийсэн уг судалгаанд Цагаан сарын баярын идээ болон бэлэгний зардал орсон бөгөөд баярын гоёл дээл хувцасны зардал ороогүй байна. Уг зардлыг оруулан тооцоолбол Цагаан сарын баярт зориулан гаргах нэг өрхийн зардал 2 сая төгрөгөөс давж тооцоологдож байна.
Цагаан сарын баяр тэмдэглэдэг өрхийн тоонд харьцуулан авч үзвэл: Монголчууд Цагаан сарын баярт зориулан 1 их наяд төгрөгийн зардал гаргаж байна.
