Үхрийн махны үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 53-298 төгрөгөөр буурсан бол хонины мах 44-412 төгрөгөөр өссөн байна. Гурил, талх болон хүнсний ногооны үнэ тогтвортой байгааг Нийслэлийн Статистикийн хорооноос долоо хоног бүр ГАРГАДАГ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгаанд заажээ.
2020 оны хоёрдугаар сарын II долоо хоногоор мах, гурил, хүнсний ногооны үнийг авч үзвэл
Мах:
Өмнөх долоо хоногтой үхрийн ястай махны үнэ харьцуулахад 53 төгрөгөөр (0.5%), үхрийн цул махны үнэ 239 төгрөгөөр (1.8%) буурсан үзүүлэлт байна.
Үхрийн ястай махны үнэ энэ долоо хоногт: “Хүчит шонхор” хүнсний зах дээр хамгийн хямд буюу 10000 төгрөг, “Меркури” хүнсний захаар хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Харин хонины ястай мах бусад захуудыг бодвол энэ долоо хоногт “Хүчит шонхор” хүнсний зах дээр хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол “Меркури” хүнсний захаар хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Хонины махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад: Ястай хонины мах 44 төгрөгөөр (0.5%), хонины цул мах 412 төгрөгөөр (4.5%) тус тус өссөн байна.
Гурил:
Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна.
Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад:
“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногоо:
Хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.0 хувиар буурч 814 төгрөг, байцай 0.5 хувиар өсч 1684 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.