Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан өнөөдрөөс /2020.02.17/ Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас албан хаагчдынхаа ажлын цагийг хурууны хээгээр бүртгэдэг ч эхлэн цаг бүртгэлийн төхөөрөмжийг түр хугацаанд ашиглахгүй байхаар болжээ. Харин Төрийн байгууллагын дотоод удирдлагын систем болон цаасан сууриар албан хаагчдынхаа цагийг бүртгэхээр болжээ. Мөн өнөөдрөөс /2020.02.20/ эхлэн гуравдугаар сарын 3-ны 00:00 цаг хүртэл ажлын тусгай горимд шилжихээр болсон байна. Энэ нь ажлын өдрийн үргэлжлэх хугацааг 7 цаг болгон тогтоосон. Аймгийн томоохон зах, худалдааны төвүүд, зоогийн газруудын цагийн хуваарийг 18:00 цаг хүртэл, үсчин, гоо сайхан, хүнс барааны дэлгүүрүүдийг 20:00 цаг хүртэл ажиллахаар болгожээ.