m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.02.18 05:31
219
Ц.ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙГАА АСУУДЛААР ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ БАЙНА

 

2020.02.18

Манан бүлгийн эсрэг Монгол түмний нэгдлээс: Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа асуудлаар төрийн тусгай хамгаалалтын албаны даргад шаардлага хүргүүлж байгаа талаарх мэдээллийг хүргүүлж байна. 

Төрийн тусгай хамгаалалтын албанд шаардлага хүргүүлж байна. Уг шаардлагад: МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийг нэг бүрээр нь бүрэн эрхийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авдаг хуультай. Гэтэл танай алба МУ-ын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг төрийн тусгай хамгаалалтад байлгах чиг үүргээсээ умартаж оргон зайлуулсан байна. Энэ нь АТГ-аас дээрх хүмүүсийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, олон улсын хэмжээнд интерполоор эрэн сурвалжлуулахаар болсон. Төрийн тусгай хамгаалалт гэдэг нь хувь хүний бие хамгаалагч биш.  МУ-ын Үндэсний аюулгүй байдал, төрийн нууцтай холбоотой асуудлуудыг хамгаалахад оршино гэж Төрийн бус байгууллагууд гэж бид ойлгож байна.

1рт: Танай байгууллага эдгээр хүмүүсийг оргон зайлуулахад биечлэн оролцсон уу?

2рт: Танай ажилтнууд албан үүрэгтээ хайнга хандаж, МУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээ мэдээллийг алдагдуулахад хүргэж байна уу?

3рт: Танай албаны ажилтан албан хаагчид хоёр объектоо алдаж, интерполоор эрэн сурвалжлуулж байгаа энэ нөхцөлд хариу арга хэмжээ авч байсан уу?

Эдгээр мэдэгдэлд 6 цагийн хугацаатай хариу өгч бид бүгдтэй биечлэн уулзахыг мэдэгдэж байна. Хэрвээ хариу өгөөгүй тохиолдолд бидний зүгээс танай байгууллагыг /Төрийн тусгай хамгаалалтын алба/ шалгуулах болно гэдгээ хэллээ. 

ШУУД ҮЗЭХ: