m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.09 08:08
113
"Мотиваци" компанийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэв

Чанаргүй барилга барьж иргэдийг хуурсан "Мотиваци" ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тус компани нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн ам гэх газарт иргэн А.Адилцэцэгт амины орон сууц барьж өгөхөөр гэрээ хийж 90 хувийн төлбөрийг авсан байна. Гэвч чанаргүй орон сууц барьж өгөн иргэнийг их хэмжээний мөнгөн төгрөгөөр хохироожээ. Тухайн иргэн  ШӨХТГ-т хандсан бөгөөд гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна. Иймд "Мотоваци" ХХК-ийн захиралд эрүү үүсгэн шалгахаар болсон байна.