m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.02.20 09:48
215
"ХҮННҮ ЭЙР" ХХК БИЛЕТИЙН БУЦААЛТААС СУУТГАЛ АВЧЭЭ

Улсын онцгой комиссын шийдвэрээр БНХАУ-руу зорчих хөдөлгөөнийг хорьж, тус улстай хиллэдэг хилээ хаасан. Ингэснээр тус улсаар дамжин Монгол улс руу зорчих хөдөлгөөнийг хорьсон. Энэ хүрээнд урьдчилан захиалсан тасалбарыг авиа компаниудад буцаан өгч ямар нэгэн шимтгэлгүйгээр мөнгөө авах боломжтой гэж байсан. 

Гэвч "Хүннү Эйр" ХХК иргэдийн билет буцаалтаас тус бүрт нь суутгал авсан тухай өнөөдөр салбарын сайд нь мэдээлж онцгой арга хэмжээ авах тухай мэдээллээ. Өнөөдрийн байдлаар МИАТ, УБТЗ гэсэн компаниуд билетийн буцаан олголтон дээр ямар нэгэн суутгал аваагүй болохыг мэдэгдсэн. Харин "Хүннү Эйр" ХХК суутгал авч байсныг илрүүлжээ.