БНСУ-д хилийн хориг тавьсан болон хязгаарлалт тавьсан улсын тоо 2 сарын 28-ны байдлаар 52 боллоо.
НҮБ-ын гишүүн 193 орны 4-ний нэг нь ийнхүү хилийн хориг юм уу хязгаарлалт тавьж буй нь энэ юм.
Энэ тухай тус улсын Гадаад харилцааны сайд 25-ны өдөр тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад "хилийн хязгаарлалт хийхдээ хэт их дэвэргэхгүй байх"ыг хүссэн боловч хориг тавих болон хязгаарлалт хийж буй улсын тоо улам өссөөр байна.
Тус улсын Гадаад харилцааны яам өдөр бүр эдгээр улсын мэдээллийг иргэддээ хүргэж байгаа ба өнөө өглөө 9 цагийн байдлаар хилийн хориг бүтэн болон хэсэгчлэн тавьсан улсын тоо 27 байна.
Үүнд:
1. Микронезийн Холбооны Улс
2. Мальдив
3. Монгол
4. Вьетнам
/Тэгү, Гёнбукаас ирэх болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг оруулахгүй, бусад нутгаас ирсэн гадаад иргэдийг 14 хоног тусгаарлах/
5. Самоа
6. Соломоны арал
7. Сингапур
/Тэгү, Чондугаас ирэх болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг оруулахгүй, бусад нутгаас ирсэн гадаад иргэдийг 14 хоног тусгаарлах/
8. Япон
/Тэгү, Чондугаас ирэх болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг оруулахгүй, бусад нутгаас ирсэн гадаад иргэдийг 14 хоног тусгаарлах/
9. Кирибати
10. Тувалу
11. Фижи
12. Филиппин
/Тэгү, Гёнбукаас ирэх болон дамжин өнгөрсөн гадаад иргэдийг оруулахгүй, бусад нутгаас ирсэн гадаад иргэдийг 14 хоног тусгаарлах/
13. Хонконг
14.Бахрейн
15. Сауди
16. Иордан
17. Ирак
18. Израиль
19. Палестин
20. Кувейт
21. Америкийн Самоа
22. Сальвадор
23. Ямайка
24. Тринидад ба Тобаго
25.Маврикий
26. Бүгд Найрамдах Сейшель Улс
27. Комор
Харин хязгаарлалт тавьсан улсын тоо 25 ба тус улсын иргэн юм уу тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон иргэдэд виз олгохоос татгалзах, хилээр орж ирэнгүүт нь 14 хоногийн хугацаатай тусгаарлах, халдварын шинж тэмдэгтэй хүмүүсийг буцаах зэрэг хязгаарлалтуудыг хийж байгаа тул анхаараарай.
Үүнд:
1. Хятад
/Зарим мужууд: Шаньдун муж, Ляонин муж, Гирин муж, Хармөрөн муж, Фужин мужууд тус улсаас ирсэн зорчигчдыг 14 хоног тусгаарлах/
2. Тайван
3. Макао
4. Энэтхэг
5. Тайланд
6. Францын Полинез
7. Беларусь
8. Босни Херцегонива
9. Серби
10. Исланд
11. Их Британи
12. Казакстан
13. Хорват
14. Киргизстан
15. Тажекстан
16. Туркменстан
17. Оман
18. Катар
19. Марокко
20. Мозамбик
21.Уганда
22. Тунис
23. Сент-Китс Невис
24. Колумб
25. Панам
Энэ тоо өдөр бүр нэмэгдэж байгаа тул гадаадад зорчих гэж байгаа иргэд анхаарч аялалаа хийгээрэй.