m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.09 09:25
2150
Арвин түүх агуулсан Аглаг бүтээлийн хийдээр

Монголчууд бид үзэсгэлэнт сайхан тал нутаг, онгон дагшин газар нутгаараа алдартай ард түмэн билээ. Тэр ч утгаараа байгалийн үзэсгэлэн сайхан бүрдсэн олон газрууд олон байдаг. Тэрхүү газруудын нэг болох  Бурханч лам Пүрэвбатын сүсэгтэн зон олондоо зориулан бүтээсэн Аглаг бүтээлийн хийдээр зочиллоо.

Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” хэмээх газарт орших Аглаг бүтээлийн сүм нь Гарьд уулын сонин содон тогтоц дээр тулгуурлан хийгдсэн сүм музей юм. Тус газар уламжлалт зураг, зээгт наамал зэргээс гадна сонирхолтой шийдэл бүхий лусын амьтад, содон бүтээлүүдтэй билээ.

Мөн Ганц эвэртэй морины гавал, дөрвөн эвэртэй хуц, зургаан эвэртэй бор гөрөөс, нэг эвэртэй янгир, зургаан соёот гахай, эвэртэй туулай, цэцгэн эвэрт гөрөөс, таван толгойтой загас зэргээс гадна Пүрэвбат лам болон түүний шавь нарын урласан /мутант/ лус, савдгийн дүрслэлүүдийг үзэж сонирхож болно. Гарьд уулын тогтоц, том хад чулуу, сонирхолтой моддыг тухайн байгаль дээр нь засварлан хангарьд, бар гэх мэт олон олон сийлбэр дүрслэл ихээр хийсэн байлаа.