m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.02.28 08:03
229
ЯПОН, ХЯТАД УЛС КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ЭМ ГАРГАЖ АВСНААР ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА

БНСУ-ын Засгийн Газар Японы "Эбиган" эмийг оруулж ирэх талаар судалж байна гэж мэдээ оруулж байсан билээ. Гэтэл Хятадын эмийн компани уг "Эбиган" эмийн лицензийг авч адил орц найрлагаар үйлдвэрлэсэн "Фавипиравир" гэдэг нэртэй ижил үйлчилгээтэй шинэ эмийг "корона19"-гийн халдвар авсан боловч хүнд шатандаа орж өвдөөгүй байгаа өвчтөнүүдэд хэрэглэж үзэхэд хүндрэхээс хамгаалж чадсан нааштай үр дүн гарсан байна. 

2009 онд тархсан гахайн томууг "тамифлу" эмээр эмчилж байсан юм. Гэвч зарим өвчтөнд энэ эм үйлчлэхгүй байсан учир Япон улс шинээр эм гаргасан нь "Эбиган" байсан юм. 

Эбиган нь тамифлугаас огт өөр үйлчилгээтэй. Тамифлу нь вирус үржиж болох боловч гадагшаа халдварлаж чадахгүй болгож чаддаг бол энэхүү "Эбиган" нь RdRP хэмээх генд нөлөөлж үржих чадваргүй болгох байдлаар вирусыг зогсоодог байна. Энэ эм нь "корона19"-д үр дүнтэй болох нь батлагдсаар байна.

Иймээс Япон улс "Эбиган"-ийг коронавирусийн эмчилгээнд өргөнөөр хэрэглэж эхэлсэн, харин Хятад улс "Фавипиравир" гэх нэрээр эрүүл мэндийн зах зээлд гаргаж эхэллээ. Гэхдээ эдгээр эм нь сөрөг нөлөө ихтэй учир жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэх боломжгүй. Мөн хүнд шатандаа орсон өвчтөнүүдэд гарсан үр дүн нь хараахан гараагүй байна.