"Маss agency”-ийн хамт олон хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх гэж буйтай холбогдуулан хөл бөмбөгийн фанат эрхмүүдэд ДАШТ-ний цомыг дурсгал болгож байгаа билээ. Эхний цомын эзэн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг байлаа. Түүнээс дуртай спортынхоо цомын эзэн болсон сэтгэгдэлийг нь хуваалцлаа.
-Биднээс хол байдаг дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээнийг улам ойртуулж байгаа та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Албан ёсны эрхийг "Маss agency”-ийн хамт олон өндөр үнээр авч шууд дамжуулна гэдэг бол монголчууддаа хийж байгаа том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Та бүхний ажлыг бүх талаар дэмжин ажиллана.
Би FIFA-гийн алдрын музейг үзэж байхдаа ийм цом авахыг хүссэн боловч чадаагүй. Яагаад гэвэл үүнээс арав дахин жижигрүүлсэн сувинер л байдаг юм билээ. Өнөөдөр хүсэж байсан цомоо дурсгал болгон авч байгаа даа маш их баяртай байна. Хөл бөмбөг сонирхдог хүн болгонд энэ цом хичнээн үнэтэй болохыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэ цомоо дэрлээд бүтэн сар хөл бөмбөгөө үзнэ дээ.