Осака хотноо болсон Сумо бөхийн холбооны ээлжит бус чуулганаар дэлхий нийтээр хурдацтай тархаад буй шинэ төрлийн covid 19 /коронавирус/ халдварт өвчнний дэгдэлтээс шалтгаалан Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын анхны башёг анх удаа үзэгчгүй буюу хаалттай хаалганы цаана зохион байгуулахаар болсныг мэдэгдлээ. Тус чуулга уулзалтаар сумогийн тэмцээнийг цуцлах тухай ч яригдсан байна.
Өмнө нь сумогийн башёнууд 2011 оны гуравдугаар сарын башё бөхчүүд даваагаа наймаалцсан дуулианы улмаас, мөн 1946 онд буюу дэлхийн II дайны үеэр шатсан Сумо бөхийн ордныг сэргээн засварлаж амжаагүй зэргээс болж цуцлагдаж байжээ.