
Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн 7 хоногоос эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кафе, караоке, ресторануудыг шөнийн 22.00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргасан. Уг Засаг даргын захирамжид найман нэрийн хүнсний дэлгүүрүүд хуучин цагийн хуваарийн дагуу ажиллахаар тусгасан бөгөөд иргэд хүнсний хомсдол үүснэ, бараа бүтээгдэхүүн олдохгүй гэх зүйлд санаа зовохгүй байхыг өнөөдрийн /2020.03.02/ НОБГ, НМХГ, НЭМГ-ын ээлжит хурлаар анхаарууллаа.
Мөн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийг гаргасан. Мөн үйлчилгээний байгууллагууд 22.00 цаг хүртэл ажиллах хуваарийн захирамж гарсан ч 8 нэрийн хүнсний дэлгүүр уг захирамжад хамрагдаагүйг өнөөдрийн НОБГ, НМХГ, НЭМГ-аас хийж буй хурлаар мэдээллээ. Хүнсний дэлгүүр хэвийн цагийн хуваарь дагуу ажиллаж байгаа учраас ямар нэг хүнсний хомсдол үүсэхгүй болохыг иргэдэд анхаарууллаа.
ШУУД ҮЗЭХ:
