"ХААН БАНК" өнөөдрөөс /2020.03.03/ эхлэн 04-р срын 30-ныг дуустал ажлыг цагийн 09.00-16.00 цагийн хооронд харилцагчдад үйлчлэх болсноо мэдэгдлээ. Мөн өнөөдрөөс эхлэн ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭС бусад бүх төрлийн зээлийг хэвийн олгож эхэлсэн бөгөөд ахмадуудыг тэтгэврийн зээлийг оочерь дараалал үүсгэхгүйгээр хэрхэн олгох талаар нөхцөл байдлыг судлан энэ сарын 10-ны өдрөөс Тэтгэврийн зээл олгохоор болж байгааг албан ёсны хуудсаараа мэдээллээ.
Ахмад настнууд та бүхэн шинэ төрлийн covid 19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, олон нийт цугласан газраар аль болохгүй явахгүй байх, амны хаалт тогтмол зүүж, гараа савандаж угаахыг анхааруулж байна.