2020.03.04 НЦУГ-ААС ӨНГӨРСӨН 2 ДУГААР САРД НИЙСЛЭЛД ГАРСАН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЖ БАЙНА
Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 2 сарын байдлаар 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 691 хэрэг буюу 9.3 хувиар буурсан банйа. Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 4405 буюу 65.3 хувь нь Нийслэл хотод үйлдэгдэж, 14.7 хувиар буурч, 2335 буюу 64.6 хувь нь орон нутагт үйлдэгдэж, 4.1 хувиар байна. Нийт гэмт хэргийн 81.3 хувийг хөнгөн, 18.7 хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна. Баяр,амралтын өдрүүдэд хүн алах 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх 5 гэмт хэрэг бүртгэгдэж золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас баржээ. Харин гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэрэг 83.2 хувиар буурсан бол хүний амь насыг хохироох гэмт хэргийн төрөл 40 хувиар буурчээ. Сүүлийн үед олон нийтийн сүлжээтэй холбоотой цахим гэмт хэрэг 2 хувиар өсаад байна.
ШУУД ҮЗЭХ: