m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.03.04 04:19
179
ЗАЙСАНГИЙН ГҮҮР-МАРШАЛЫН ГҮҮРИЙГ ХОЛБОХ ХОЛБООС ЗАМ БИЙ БОЛГОНО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр /2020.03.03/ Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллажээ. Уг ажлын үеэр Хотын Захирагч С.Амарсайхан: Хан хиллс хотхоны арын замаар чанх хойш Хүннү хороолол руу холбох авто замын орц гарц нээх, Зайсангийн гүүрнээс Ривер Гарден хүртэлх замын түгжрэлийг арилгахын тулд Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбох холбоос зам бий болгох, Туул гол дагуу энэ зун баригдах дугуй, явган болон авто замын кадастр дагуу зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгчээ. Мөн Хан-уул дүүрэгт байрлах Удирдлагын академийн эзэмшил талбайд байдаг Д.Сүхбаатар жанжны хөшөөний хэсэг хувийн компанийн эзэмшилд орсон нөхцөл байдлыг тодруулж, газрын эрхийг нь хүчингүй болгож, орчимын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад  даалгав.