Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцсэн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажилаас нь чөлөөлсөн. Учир нь тэрбээр шинэ коронавирусийн халдвар тархсан газраас буюу БНСУ-аас Японоор дамжин 2-р сарын 27-ны өдөр эх орондоо ирсэн.
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу халдвар тархсан газраас ирж байгаа иргэдийг тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан эсэхийг тогтоож байгаа. Гэтэл Ц.Бат-Энх УОК-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, тусгаарлагдахаас татгалзсан. Улмаар төрийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй Ц.Бат-Энхийг албадан тусгаарласан гэх мэдээлэл тарж эхэлсэн.
Харин энэ асуудал намын даргын түвшинд хүрч, Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгаад байсан.
Харин өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлийн хурал боллоо. Хуралаар Ерөнхий сайд ёс зүйгүй ашилсан Ц.Бат-Энхэд харицлага тооц гэсэн үүрэг өгчээ.
Шууд үзэх