Хүүхэд тань орилж хашгирвал болиулах хэрэггүй – Хэрвээ тэд орилж хашгираад эхэлбэл өөрийн зөв гэж бодсон зүйлээ өмөөрч байгаагийн шинж. Тэд юунаас ч айхгүйгээр өөрийн үзэл бодлыг хамгаалж байна гэсэн үг. Нас нэмэгдэх тусам үүнийг эерэгээр ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ болиулах, байнга чимээгүй байлгах гэж зүтгэх нь хүүхдийг аймхай, зориггүй болгох сөрөг талтай.
Уйлах үед нь айлгаж болохгүй – Амархан уйлдаг хүүхдүүд өөрийгөө “эдгээх” чадвартай байдаг. Тэд өөрсдийгөө бухимдлаас хамгаалж, дотроо байгаа бүхнээ нуухгүйгээр ил гаргаж байгаа хэрэг. Дотоод сэтгэл хөдлөлөө ил гаргасанаар тэд сэтгэл зүйн хямралд өртөх нь бага байдаг. Тиймээс уйлах бүрт нь хүчээр айлгаж, сүрдүүлж, загнаж зогсоохгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй.
Үгүй, үгүй, үгүй – Хүүхэд “үгүй” гэж хэлж байгаа бол түүнийг аз жаргалтай болгох үйлдэл нь энэ биш гэдгийг эцэг эхдээ ойлгуулахыг хүсч байгаа гэсэн үг. Үгүй гэдэг үгийг хэлсэн л бол бүгд ойлгоно гэж тэд итгэдэг. Иймд эсэргүүцэхгүй, сонирхлыг нь дагаарай.
Хүслийг нь биелүүлэхийг шаардаж гонгинох – Хүссэн юмаа авахын тулд тасралтгүй гуйж ямар нэгэн хүслийг нь биелүүлээгүй бол нэхээд салахгүй, уйлах гэх мэт үйлдэл гаргаад байна уу? Тийм бол танай бяцхан “дайсны цэрэг” том болоод, зорьсондоо заавал хүрдэг тууштай, шаргуу нэгэн болохын шинж.