Өнөөдөр орой 20 цагийн үед коронавирусийн халдвар авсан 5 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тус иргэн нь 2020.03.16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Итали улсаас дамжин ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа гэх мэдээллийг эрүүл мэндийн яамнаас өглөө.
Түүнчлэн уг иргэн нь Берлин-Москва-Чиглэлээр ирж өчигдөр халдвартай болох нь тогтоогдсон иргэнээс хол сууж ирсэн учир ойрын хавьтагч биш гэж үзэж байна гэх нэмэлт тайлбарыг өглөө.
Мөн иргэдийг айж, бухимдахгүй байж хувийн ариун цэврээ сайтар сахиж, онцын ажилгүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө. Мөн халуурах, хуурай ханиалгах, цээжээр өвдөх, булчин өвдөх, бие сульдах шинж тэмдэг илэрвэл юун түрүүнд 119, 100, 103,8008-6829, 323002 болон өөрийн харьяа өрх, дүүргийн эмнэлгийн утаснуудад хандахыг ЭМЯ-наас зөвлөлөө.
Эрүүл мэндийн яамны нөхцөл байдлын мэдээллийг бүрэн эхээр нь үзнэ үү?