m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.03.24 06:46
807
Иргэд олноор цугларч болзошгүй газруудад ЗАЙ БАРЬ тэмдэглэгээг байрлуулж байна


Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олноор цугларч болзошгүй газрууд болох аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлчилгээний төвүүд, банкны АТМ, лифтнүүдэд ЗАЙ БАРЬ! гэсэн анхааруулга санамжийг байрлуулж, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах ажлыг өрнүүлж эхлээд байна.