m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.03.26 09:27
225
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОРОХ, ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

Баян-Өлгий аймаг COVID-19 халдварын эрсдэлтэй бүсэд тооцогдож байсан учир халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн Онцгой комисс хуралдаж сум хооронд болон хот хоорондын хөдөлгөөнийг хориод байсан юм. Тэгвэл тус аймгийн авто замын  орох, гарах хөдөлгөөнийг өнгөрсөн шөнийн 00.00 цагт нээсэн байна.

Гуравдугаар сарын 17-ны байдлаар Баян-Өлгий аймгийн хэмжээнд дөрвөн байранд нийт 192 хүн тусгаарлагдсан бөгөөд гуравдугаар сарын 14-нд Казахстанаас ирсэн 59 иргэнийг гэр гэрт нь тусгаарлан, хяналт тавьж ажиллаж байгааг тус аймгийн Засаг дарга мэдээлж байсан. Харин өмнө нь бүртгэгдсэн дөрвөн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.