ССАЖЯамны нээлттэй өдөрлөгийн үеэр Засгийн газрын “Мөнгөн мод” цомыг уран бүтээлчдэд нь гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болсон юм. “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу шалгаруулалтыг энэ жил 7 дах удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, утга соёлын өвийг өвлөн эзэмшигч гэсэн 7 төрлөөр явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3,0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулдаг нэр төртэй шагнал билээ.
Ингээд та бүхэндээ "Мөнгөн мод" эздийг танилцуулья
- Улсын драмын эрдмийн театрын найруулагч Баярцагааны Баатар “Дон кихот” драмын жүжгийн найруулгаар
- Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, зураач Сундуйн Ариунболд “Дон кихот” драмын жүжгийн тайзны бүтээлээр
- Тайз, дэлгэцийн шилдэг зураач, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан “Дон кихот” драмын жүжгийн Дон Кихотын дүрээр
- Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин Ганхуягийн Энхбаатар 2013 онд Бүгд Найрамдах Болгар Ард улсад зохиогдсон “Дэлхийн язгуур урлагийн аварга” шалгаруулах уралдаан алтан медаль хүртэж шилдэг дуучин,
- Улсын филармонийн хөгжимчин Доржжанцангийн Баярцэцэг Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод зохион байгуулагдсан олон улсын хөгжмийн наадмаас шилдэг концертмейстрын шагнал хүртэж шилдэг хөгжимчин,
- Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Жамсрангийн Мандухай “Монголын их хатад” бүжгэн туульсийн Мандухай сэцэн хатны дүрээр шилдэг бүжигчин,
- Монголын уран бичлэгийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Довдонгийн Батбаярыг билэг авъяастнаар тус тус шалгарч цом, мөнгөн шагналаа гардан авлаа.