m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.04.09 00:37
586
БАМБАЙ БУЛЧИРХАЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХИЙГДЛЭЭ

УНТЭ-т анх удаа бамбай булчирхайн зангилааг хөх, суганы хүрц (BABA)-ээр дурангийн аргаар авах мэс заслыг, хармоник ашиглан амжилттай хийж чадлаа. Уг хагалгааг УНТЭ-ийн мэс заслын эмч: С.Отгонбаяр(ахлагчтай), М.Баярмагнай, Б.Ганзориг, Ц.Ишдорж Анестезиологич эмч Б.Хишигсүрэн, Мэс заслын сувилагч С.Жанболат, Анестезиологийн сувилагч Б.Энхтуяа резидент эмч Б.Наранцогт, Д.Хишигжаргал нар гүйцэтгэжээ. 

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өвчтөн 37 настай эмэгтэй тус эмнэлгийн эмч нарт, хүзүүнд гэнэт томорсон үүсгэвэртэй, хүзүү хоолойг дарсан зовиуртай хандсан байна. Түүнийг бамбай булчирхайн баруун талын уйланхайт зангилаатай оноштойгоор шингэнийг соруулж, склероз эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөөгүй тул дурангийн мэс заслын аргаар эмчилсэн байна. 

Уламжлалт нээлттэй мэс засал хийхэд хүзүүний өмнөд хэсэгт 5-10см урт хөндлөн зүслэг хийж бамбай булчирхайг авдаг бол уг дурангийн мэс засалд хүзүүний ил харагдах хэсэгт шарх сорви байхгүй харин хоёр хөхний дээр 5мм, суганы урд хэсэгт 5мм зүслэгээр авдагаараа гоо сайхан алдагдуулахгүй давуу талтай арга юм байна. Хөнөөл багатай энэхүү шинэ технологи манай улсад нэвтэрснээр, үйлчлүүлэгчид орчин үеийн бамбай булчирхайн мэс заслын тусламж үйлчилгээг заавал өндөр төлбөртэй, зардал мөнгө их орох гадны улсад биш харин өөрийн орондоо хийлгэх боломж нээгдэж байна.