Тодруулга: "Улаанбаатар хотын банканд" ажилладаг 24 настай "Б" гэх эмэгтэй амиа хорлосон байдалтай нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 3-ны өдөр гарчээ. Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
24 настай, "Б" гэгч эмэгтэй амиа хорлосон байдалтай олдсон. Одоогоор хэрэг шалгагдаж байгаа учраас, хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мэдээллийг хүргэх болно гэдгийг хэллээ.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгагдаж байгаа уг хэргийн талаар бид энэ талаар эргэн мэдээлэх болно.