m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.04.13 04:23
713
Ч.ЧИНБАТ: Г.Загдаад холбогдох хэргийг хуулийн дагуу шалгасны дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилсантай холбоотойгоор НХЖХОНАБХА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга  Ч.Чинбат мэдээлэл хийлээ. 2019-2020 оны хугацаанд ЦЕГ -аас "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн  Г.Загдаад холбогдох, гэмт хэргийн шинжтэй 5 үйлдлийг шалгасан байна.  

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 23.1 .1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, 11.6.1-д заасан “Бусдын биед хөнгөн хохирол учруулах”, 12.1 дүгээр зүйл буюу “Хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байгаа бол заримыг нь шийдвэрлэсэн байна. 

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа нь иргэн Б, М нарыг зодож, хөнгөн хохирол учруулсан хэрэгт БЗД-ийн цагдаагийн хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа хийж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна. 

Иргэн "Х"-аас Г.Загдаад хүчиндүүлсэн хэмээн хандсан удаа дараа гомдол ирсэн. Гомдлын мөрөөр цагдаагийн байгууллага баривчлах бүрэн эрхтэй учраас хуулийн дагуу түүнийг баривчилсан. Г.Загдаад холбогдох хэргийг хуулийн дагуу шалгасны дараа үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ. Түүнд холбогдох гэмт хэрэг үнэн гэдэг нь тогтоогдвол, хуулийн дагуу шийтгэл хүлээлгэнэ гэдгийг НХЖХОНАБХА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга  Ч.Чинбат хэллээ. 

Цагдаагийн байгууллагаас “Цахим орчинд бусдыг доромжилж, дээрэлхсэн зүйлийг нийтэлж, уриалж байгаа нь нийгмийг хэв журмыг гажуудуулж буй хууль бус зүйл. Мөн тэрээр түүнтэй уулзахаар очсон, төрийн албан хаагчийг дуртай үедээ хөөж, тууж байдаг тийм үйлдэл байж болохгүйг мөн хэллээ. Цагдаагийн байгууллагаас ТББ-тай холбоотой асуудлыг баримтжуулах, нотлох баримтуудыг цуглуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: