m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.04.17 02:03
245
ХӨСҮТ-ИЙН ХАЛДВАРЫН ТАРХВАР СУДЛАЛЫН ЭМЧ НАРТ ТАБЛЕТ ХАНДИВЛАЛАА

Судалгаа, зөвлөх үйлчилгээний "Эс Ай Си Эй" (SICA) ХХК нь Дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархаад байгаа коронавирусийн эсрэг цаг наргүй ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн халдвар авах эрсдлийг багасгах үүднээс тархварын мэдээлэл цуглуулах ажлыг нь хөнгөвчилж, дижитал болгоход туслалцаа үзүүлэн 10 таблет хандивласан байна.

Өмнө нь covid-19 халдварын тархвар судлалын эмч нар сэжигтэй болон илэрсэн тохиолдлуудаас асуумж бөглүүлэхдээ цаасан хэлбэрийг ашигладаг байсан бол дижитал технологийг тархвар судлалд нэвтрүүлснээр тусламж үйлчилгээний чанар, хурд сайжирч, халдвараас сэргийлэх давуу талтай болж байна. 

Таблетаа ариутгах бүрэн боломжтой бөгөөд уг таблетыг ашигласнаар:

Өвчтөн тус бүрийн биеийн байдлыг өмнөх өдрүүдтэй график хэлбэрээр цаг алдалгүй, мэдээллийг оруулсан даруйд харьцуулан харах боломжтой,

Судалгааны программыг ашигласнаар сэжигтэй тохиолдлоос онлайнаар судалгааг аван цаг алдалгүй мэдээллийг хянах боломжтой.

Уг хандивыг "Эс Ай Си Эй" ХХК–ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг ХӨСҮТ–ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарт хүлээлгэн өглөө.