m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.04.17 02:31
524
Шведийн гүнж эрүүл мэндийн туслахаар ажиллаж эхэлжээ

Шведийн гүнж София коронавирусын эсрэг тэмцэхэд туслах мэргэжилтэн бэлтгэх гурван өдрийн эмчилгээний сургалтанд явсаны дараа эрүүл мэндийн туслахаар ажиллаж эхэлжээ. Өдгөө 35 настай тэрбээрээ өнөөдрөөс ажилдаа орсон ба Стокгольм дахь Софиахмет Их сургуулийн коллежид эмчилгээний курст явсан байна.

Түүний нөхөр угсаа залгамжлах хунтайж Карл Филипп бөгөөд тэрбээр хаан ширээг залгамжлах боломжтой 4 дэх хүн нь юм. Гүнж София Карл Филипптэй гэрлэхээс өмнө загвар өмсөгч, телевизийн хөтлөгчөөр ажиллаж байжээ.