m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.10 05:54
171
Дулааны шугамын худагт хүн унасан байжээ

Хоногийн хугацаанд объектын гал түймрийн дөрөв, гал түймрийн зөрчлийн гурав, ахуйн ослын гурван дуудлагаар нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан.

Объектын түймэр:

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:22 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтрааж, 20 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас аюран хамгаалсан байна.

Ахуйн осол:

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн урд дулааны шугамын худагт хүн унасан байна гэсэн дуудлагыг 11:31 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 21 настай эмэгтэй унасан байсныг гаргаж ЯТТ 103-ийн эмчид шилжүүлэн өгсөн.

Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Богд-Ар хорооллын нэгдүгээр байрны газар давхарт шатдаг хий үнэртээд байна гэсэн дуудлагыг 13:49 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад цахилгааны утас шатаж үнэр гаргасан байсан.

Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, 31 дүгээр байрны айлд бага насны хүүхэд ганцаараа түгжигдсэн байна гэсэн дуудлагыг 15:05 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргаж хаалгыг онгойлгоход долоон сартай эрэгтэй хүүхэд байсныг ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.