Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн /2020.04.30/ хурлаар Нийслэлийн өмч бүртгэлтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэхэд, "Өнөр”, “Хөгжил” цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан Сонгинохайрхан дүүргийн лаборатори “Ирээдүй” цогцолбор сургуулийн хөрөнгөд бүртгэлтэй байсан тус бүр таван тэрбум гаруй, төгрөгийн хөрөнгийг балансад шилжүүлэн шийдвэрлэв.
Сургалтын чанар хүртээмжийг сайжруулахаар “Ирээдүй” цогцолбор сургуулийг “Өнөр”, “Хөгжил” цогцолбор сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан байдаг. Ийнхүү сургуулийн өмчид бүртгэлтэй байсан хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.