“Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилтаай авто замын эхлэл 17.2 км” замын асфальтбетон хучилтыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлүүлэн замын ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар талбайд нийт 38 техник, 3 үйлдвэр, 78 хүн хүч ажиллаж, ажлын явц 59 хувийн гүйцэтгэлтэй байна. Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Төгс зам ХХК” ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.