m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.05.04 04:28
272
А.Эрдэнэбаяр: МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООГ ТАТАН БУУЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Өнөөдөр /2020.05.04/ Монголын хууоьчдын холбооноос хууль зөрчсөн баримтуудын талаар мэдээлэл хийлээ. 

"Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний" тэргүүн А.Эрдэнэбаяр: “Монголын хуульчдын холбоо”  нь үндсэн хуулиас гадуур хууль бус шүүх байгуулсан. Тус холбоо нотариатчид, хуульч өмгөөлөгчдийг дарамталж, эрхийг нь зөрчсөөр байгаа. Өмгөөлөгч, хуульчдын үндсэн хуулиар олгогдсон эрхийг хасаж, тэдгээрийн гэр бүлд хохирол учруулж байгаа. Мөн хуулийн байгууллагын нэр хүнд, мөн чанарыг унагаж байгаа учраас Монгголын хуульчдын холбоог татан буулгахыг шаардаж байна гэдгийг хэллээ.

Мөн 2014 оны Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам батлах тухай 86-р тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байна гэдэг лавлагааг 2020 оны дөрөвдүгээр сарын 17-нд Монгол Улсын Хууль Зүй Дотоод Хэргийн яамнаас авсан. Ийм бүртгэлгүй актаар 319 гаруй өмгөөлөгч, хуульч, прокуроруудын эрхийг түтгэлзүүлсэн, хууль бус үйл ажиллагаа явагдаад байгааг онцолсон юм. 

ШУУД ҮЗЭХ: