m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.05.07 02:49
199
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэрэгт 1100 гаруй хүн холбогджээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 600 гаруй хэрэгт 1100 гаруй хүн холбогджээ.  Нийт хэргийн 80 гаруй хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд холбогдогчийн 80 орчим хувь нь 35 хүртэлх насныхан байна.


Тиймээс Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүллээ.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах ажилд 100 сая төгрөг төсөвлөөд байна. Тус хөрөнгөөр залуус мансууруулах бодис хэрэглэгч болон түүнд донтогч болж байгаа шалтгаан нөхцөлүүдийг судлахаас гадна ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах юм.


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ