УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.05.07/ ээлжит хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар "Монгол банк"-ны дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, түүний оронд Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг томилохыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас дэмжлээ.
Харин "Монгол банк"-ны ерөнхийлөгч Б.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг оронд нь томилсноос хойш төв банк таван сар гаруйн хугацаанд дэд ерөнхийлөгчгүйгээр үйл ажиллагаа явуулсан.
Өнөөдрийн чуулганаар "Монгол банк"-ны дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг, санал хураалтад оролцсон гишүүдийн 77.7 хувь нь дэмжлээ. Харин Г.Дөлгөөнийг тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг санал хураалтад оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжиж баталлаа.