
"The Voice of Mongolia" шоуны шилдэг оролцогч Э.Дашням өнгөрсөн долоо хоногт нэгэн гайхалтай үзүүлбэрийг үзүүлж, нийт монголчуудыг уярааж бас догдлуулсан
Тэрбээр "The Knock Out" шатанд "Гавалмаа & Нэр үгүй салхи" дууг өөрийн хэв маягт оруулан дуулсан бөгөөд түүний үзүүлбэрийг “Best of The Voice” Youtube суваг тухайн долоо хоногийн шилдэг үзүүлбэрүүдийн нэгээр нэрлэжээ.
