m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.05.15 04:17
288
Дархан хотод “Дахин төлөвлөлт” амжилттай хэрэгжиж, иргэд шинэ орон сууцанд орлоо

2018 онд Дархан сумын 61, 62, 63 дугаар брак байруудыг дахин төлөвлөлтөд оруулсан. Ингэснээр 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр орчин үеийн шаардлага хангасан 60 айлын орон сууц ашиглалтад орж, оршин суугчид түлхүүрээ гардан авсан юм.

Орон нутгуудаас анх удаа Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж дээрх гурван брак байрын 24 айл өөрийн байртай болсноос гадна өндөр настан харж хандахгүй хүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад үеийн төлөөлөл болсон нийт 12 өрхөд уг байрыг түрээсийн зарчмаар эзэмшүүлэхээр болж түлхүүрийг нь гардуулан өгчээ.

Дахин төлөвлөлтийн хүрээнд дээрх орон сууцны орчин тойрны ногоон байгууламж, зам талбай зэргийг ч шинэчилж байгаа юм. Мөн 2020 онд энэ ажил үргэлжилж, дахин 60 айлын орон сууц баригдан 11 дүгээр сард ашиглалтад оруулах талаар мэдээллээ.