

"Зөв хүн - электорат эвсэл" буюу Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс намууд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлалаа.
ХҮН намын дарга Б.Найдалаа: Өнөөдөр эвслийн Удирдах Зөвлөл хуралдаж, нэр дэвшигчдээ баталлаа. Бид эх орноо гэсэн, ажлын туршлагатай, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, шижигнэсэн залуусыг та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо. Монголчууд нэр, гар цэвэр хүмүүсийг хүсэн хүлээж байна. Иймд "Зөв хүн-Электорат" эвсэл ийм хүмүүсийг танилцуулах гэж байгаадаа баяртай байна.



