АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ирэх 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор болсон. Тэрбээр нэр хүндтэй улс төрч бөгөөд ОХУ Крымыг харьяандаа авсанд В.Путиныг Германы удирдагч А.Гитлертэй зүйрлэсэн аж.
Харин энэ сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх үеэрээ энэ талаар “Би эмэгтэйчүүдтэй маргахгүй байх нь зөв гэж боддог. Эмэгтэйчүүд хүчтэй, гэвч сул дорой. Гэхдээ эмэгтэйчүүдийн сул дорой зан нь магадгүй хамгийн муу зан чанар нь биш” гэсэн утгатай зүйл ярьсан билээ.
Энэ талаар сэтгүүлчид Хиллари Клинтоны амыг дахин нээлгэж чаджээ. Тэрбээр АНУ-ын “АВС” телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Энэ яриаг 2016 онд намайг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг ОХУ-ын зүгээс шүүмжилж байгаа болов уу гэж таамагласан. Гэхдээ В.Путин намайг эмэгтэй улс төрч гэдэг талаас нь шүүмжилж байгаа анхны удирдагч биш” хэмээн хариулжээ. Мөн Хиллари Клинтон В.Путиныг А.Гитлертэй харьцуулаагүй гэдгээ ч сүүлд хэвлэл мэдээллийнхэнд хэлж байсан бөгөөд өчигдөр олны хүртээл болгосон “Hard choise” хэмээх номондоо В.Путиныг “Хүчтэй эр хүн” хэмээн тодорхойлжээ.
Г.Төгөлдөр