m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.05.19 02:22
532
М.Санжаадорж: Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн цэцэрлэгт санхүүжилт өгөх боломж байхгүй

Сангийн яамнаас өнгөрөгч баасан гаригт гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, СӨБ-д ажилладаг багш, эрхлэгчид, Сангийн сайдад өнөөдөр /2020.05.19/ шаардлага хүргүүлж байна.  Багш, ажилчид хувьсах зардлыг олгооч, шийдвэрийг эргээд хараач гэх шаардлагыг хүргүүлж байгаа бөгөөд Сангийн яамны зүгээс шаардлагыг хүлээн аван Сангийн яамны Төсвийн зарлагын хэлстийн дарга М.Санжаадорж хариу мэдээлэл өглөө. 

М.Санжаадорж: Санхүүжилтийг өгч болохгүй гэдэг үүднээс бид хаячихаагүй. Нийгмийн даатгал, Хувь хүний орлогын татварын улсаас чөлөөлж өглөө. Яг одоогийн байдлаар бэлэн байдалд шилжсэн энэ үед маш олон биенес эрхлэгч, урлаг соёлынхон гэх зэрэг олон байгууллага, хүмүүсийн ажил зогссон байгаа. Сангийн яамнаас иргэдийн татварын мөнгийг зөв хэрэгтэй зүйлд нь өгөх гэж хичээж байгаа. Яг өнөөдрийн байдлаар хувийн цэцэрлэгт бол яамны зүгээс санхүүжилт олгох боломжгүй байгааг албаны хүн мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ: