Сүхбаатар дүүрэгт "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ, "Сүхбаатар тохижилт" ХХК,, "Алтан дорнын хүч" ХХК, "Улаанбаатар шинэчлэл" ХХК, "Цүзүкү-Юмэ" ХХК сонгон шалгаруулалтад тэнцэн хог тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байна. Дүүрэгтэй байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх хурлыг өчигдөр зохион байгуулав.
Гэрээ дүгнэх хурлаар хог тээвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт ил задгай болон айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог тээвэрлэлтийн хуваарь мөрдөлт зэрэг асуудлуудыг хэлэлцжээ. Хог тээвэрлэлтийн талаар ирсэн өргөдөл,гомдол өнгөрсөн оны сүүлийн хагас жилд дүүргийн хэмжээнд 146 байсан бол энэ оны эхний хагас жилд 29 болж буурсан, гудамж талбайд үүсдэг эзэнгүй хог хаягдал эрс багассан, орлого төвлөрүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 15 хувиар нэмэгдсэн зэрэг амжилттай ажилласан байна.
Хог хаягдлын талаар ахиц дэвшил байгаа хэдий ч зарим зөрчил дутагдал байгааг сануулж дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа тээвэрлэгч байгууллагуудад дараах үүргийг өглөө.