ЭМЯ-аас коронавирусийн талаарх ээлжит цаг үеийн мэдээллийг хүргэж байна. /2020.05.22/
Дэлхий дахинаа коронавируст халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд эрчимтэй хийгдсээр байгаа талаарх мэдээллийг ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн хүргэлээ.
Тавдугаар сарын 20-ны байдлаар ДЭМБ-аас гаргасан мэдээллээр коронавирусийн халдвартай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны нийт 20275 өгүүлэл хэвлэгдэж, дэлхийн хэмжээнд эрдэм шинжилгээний 120 гаруй байгууллага хамтарсан судалгаа, вакцин бүтээх туршилт, 1621 эмнэл зүйн туршилт судалгааны ажлууд явагдаж байна.
Коронавирусийн халдвар авсан 114 жирэмсэн эмэгтэйг оролцуулан 18 судалгааны ажил хийгдсэнээс халдварын улмаас эдгээр эмэгтэйн 91 хувь нь кесар хагалгаагаар, 21.3 хувь нь хугацаанаасаа өмнө төрсөн ч ураг эсэн мэнд төрсөн байна. Коронавирус эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдээгүй боловч төрсний дараах халдвараас сэргийлэх үүднээс нярайг эхээс тусгаарлахыг эрдэмтэд зөвлөж байгаа талаарх мэдээллийг хүргэлээ.
7-17 насны хүүхдүүдийн дунд коронавирусийн халдвартай холбоотой олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж өвчин нь Их Британи, АНУ, Итали улсад ихээхэн гарсан. Тэдгээр хүүхдүүдийн биеэр тууралт гарах, хүзүү болон хоолойн булчирхай цочих, халуурах шинж тэмдгүүд илэрсэн нь коронавирусийн халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа илэрч буй удааширсан хариу илрэл байж болохыг эрдэмтэд хэлж байна.
ШУУД ҮЗЭХ: