Монголын эрт үеийн уламжлалаа авч үлдсэн, одоо ч тэр хэвээр амьдарч буй хүмүүсийн талаар заримдаа хэвлэл мэдээллээр цацагддаг. Энэ удаад АНУ-ын аялагч Анна Камински “BBC” агентлагт өөрийн тэмдэглэлээ өгсөн байна. Тэрбээр хөвсгөл нуурын хойд тал, Оросын хил хоёрын хооронд дахь 500 гаруй оршин суугчтай ой тайгаар аялсан аж. Энэ талаар тэрбээр “Алслагдсан, хүн хөл багатай энэ газар хоёр хэсэг арав гаруй урцтай айлууд байсан. Хөтөч Мишиг болон биднийг олон нохой хуцаж угтсан“ хэмээн дүрсэлсэн байна. Тэрбээр айлуудын нэгд Заяа гэдэг охин байсан бөгөөд тэр англи хэл сурч байгаа гээд түүнтэй маш сайн ярьж байсан талаар онцолсон байна. Заяа түүнд амьралынхаа талаар “Цаа буга зэрэг тэжээмэл амьтдаас гадна загас барьж, хандгай агнаж, уулын жимс, төмс түүж амьдардаг. 1-3 сар бидэнд хамгийн хүнд сар байдаг. Цаа бугаа ховор тохиолдолд өөрсдөө хэрэглэдэг. Харин заримдаа чононд алддаг” хэмээн ярьжээ.
Нарны зай бүхий урц.
Аялагч Анна Камински.
Г.Төгөлдөр