АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 23–ны өдөр шатахууны үнэ дахин буурсан талаарх шатахууны үнийн асуудлаар мэдээлэл өгч байна. /2020.05.26/
"Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасны дагуу АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг АМГТГ-аас хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очих бол Улаанбаатар хотын хэмжээнд 1320-1400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана. Өчигдрөөс эхлэн авто бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдрээд явна гэдгийг АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээллээ.
Тавдугаар сарын 23-ны байдлаар Нийслэлд: А-80 авто бензин 1350, А-92 авто бензин 1360, А-95 авто бензин 1800 Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөгөөр хулалдаалагдаж байгаа бол А-80 50 төгрөгөөр, А-92 80-100 төгрөгөөр, А-95 200 төгрөгөөр, Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурсан байна.
Мөн тэрээр, А-80 авто бензинийг А-92 болгон шахаж байна гэх хардлага зарим хүнд байна. Ийм байх боломжгүй. Учир нь Газрын тосны бүтээгдэхүүний хуульд үнийг хориглож, ийм үйлдэл хийсэн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах заалт байдаг. Ер нь бид цаашдаа агаарын бохирдол зэрэг олон сөрөг үзүүлэлтийг бууруулахын тулд Евро 5 руу шилжих ёстой. А-80 төрлийн авто бензиний худалдан авалт жилээс жилд буурсаар байна гэдгийг хэллээ.
ШУУД ҮЗЭХ: