m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.05.27 02:05
513
ОХУ "Ялалтын баярын" сүрт жагсаалыг зургадугаар сарын 24-нд зохион байгуулахаар болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзаж, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан сүрт жагсаалын бэлтгэл ажлыг эхлүүлэхийг үүрэг болгож, жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулдаг "Ялалтын баярын" сүрт жагсаалыг зургадугаар сарын 24-нд Москва болон бусад хотуудад албан ёсоор зохион байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч зургадугаар сарын 24-нд зохион байгуулах Ялалтын баярт манай улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг оролцохыг урьсан юм.