m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.05.28 09:00
515
"ХАН ТАЛСТ" ХХК-НИЙ ТОЛГОЙГ ЭЛЖ ӨӨХШҮҮЛСЭН С.ЭРДЭНЭТУУЛ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ш.САЙХАНСАМБУУГИЙН ОХИН

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ С.ЭРДЭНЭТУУЛЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Дэнжийн мянга орчмоос 4 хүүхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд байрлах усан халианд  тоглож байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Хотын дарга Амарсайхан энэ сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллахдаа зөвшөөрөлгүй баригдаж байгаа "Хан талст" ХХК-ний үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг гарган зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн боловч өчигдрийг хүртэл “Хан талст” компани Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Энэ дагуу өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

С.Эрдэнэтуулын хувьд 2007 онд “Нарантуул” зочид буудал – Менежер, 2010 оноос хойш SS Club-ын дэргэдэх хүүхэд залуучуудын усан спортын багийн менежер, 2011-2016 оны 6 сар хүртэл “Нарантуул Трейд” ХХК Гадаад харилцаа, бодлого төлөвлөлтийн захирал, 2016 оны 7 сард НИТХ-ын төлөөлөгч, 2016 оны 9 сараас одоог хүртэл Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан.

Тодруулбал УИХ-ын гишүүн асан Сайхансамбуугийн охин юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг  ашиглуулахаар шийдвэрлэж байжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх үеэс эхлэн “Хан талст” ХХК нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан гэсэн үг. Үе үеийн дарга нар хариуцлага тооцолгүй, толгойг нь элсэний гайгаар өнөөдөр 4 хүүхдийн амь нас эрсдээд байна.