m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.03 07:23
528
Увс аймагт хүчтэй шороон шуурга шуурч хоёр гэр салхинд нуржээ

  Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн “Шанага” гэдэг газар өчигдөр /2020.06.02/ 21:30 цагийн орчим хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин С-ын 5 ханатай гэр салхинд нурсан тухай мэдээллийг 22:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Баттулгаар ахлуулсан алба хаагчид газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан байна. 

Мөн тус аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Бохирго” гэдэг газар 22:50 цагийн орчим шороон шуурга шуурсны улмаас малчин Х-ийн 6 ханатай гэр салхинд нурсан тухай мэдээллийг мөн өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр буюу зургадугаар сарын 3-ны өдөр очиж, хохирлын хэмжээг тогтоох тухай мэдээллийг сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Д.Хишигт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ