m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.08 00:49
444
ӨНӨӨДӨР 20:00 цагт АВСТРАЛИ УЛСААС 263 иргэн эх орондоо ирнэ

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас авчрах 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнгөрсөн бямба гаригт буюу зургадугаар сарын 6-ны өдөр Австрали улсад газардсан бол тус улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 1200 гаруй иргэдээс журмын дагуу эхний ээлжинд хүүхэд, өндөр настан болон өвчтэй иргэдийг онгоцонд суулгана. Мөн манай онгоц ирэх замдаа Филиппин улсад газардан цэнэглэх бөгөөд тэр үед Филиппинээс 34 иргэнээ авах төлөвлөгөөтэй байгаа. 

Сидней хотоос ирэх тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.08/  20:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор:

бага насны хүүхэдтэй гэр бүл 79,

жирэмсэн болон асран хамгаалагчтай 15,

өндөр настан болон асран хамгаалагчтай 47,

хөгжлийн бэрхшээлтэй 2,

эрүүл мэндийн шалтгаантай 26,

виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65,

Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 263 иргэн эх орондоо ирж байна.

Энэ зургаадугаар сард ирэх тусгай үүргийн нислэгийн хуваарь:

  • 2020.06.10    Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан
  • 2020.06.11    Япон, Токио
  • 2020.06.15    БНЭУ
  • 2020.06.17    БНСУ /транзит/
  • 2020.06.18    БНСУ, Сөүл
  • 2020.06.19    ХБНГУ, Франкфурт хотоос 2,000 орчим иргэнээ татан авахаар бэлтгэлээ хангаж байгааг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.