m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.08 02:18
568
ЗУНЫ УЛИРАЛД: Амны хаалт цэвэр, хуурай, хэт бариу байж болохгүй

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга амны хаалтаа зүүх, гараа сайтар савандаж угаах, хүн хоорондын зайг 1.5 метрээс багагүй байлгах талаар зөвлөсөөр байгаа бол ЭМЯ-аас зуны улиралд коронавируст халдвараас сэргийлэхэд анхаарах зүйлсийн зөвлөгөөг гаргалаа. 

  • Амны хаалт цэвэр, хуурай байх
  • Аль болох хөвөн даавуун нимгэн амны хаалт хэрэглэх
  • Амны хаалт хэт бариу байж болохгүй
  • Ханиаж найтааж байгаа хүнээс хол байх
  • Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх
  • Гараа тогтмол савандаж гүйцэд угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх
  • Олон хүнтэй газраар явахгүй байх
  • Ширээн дээр аль болох гараа тавихгүй байх
  • Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
  • Нарны малгай, шил, шүхэр хэрэглэх
  • Даавуун хувцас өмсөх
  • Нойтон чийгтэй алчуур толгой, хүзүүнд тавих
  • Гадуур аль болох бага явах
  • Ус, хярам, хар цай ойр ойрхон уух
  • Нүүрний арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлэх

Жич: Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, бага насны хүүхэд хэт халууны өдрүүдэд гадуур явахгүй байх

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ