m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.08 02:46
457
Д.НЯМХҮҮ: Алтанбулагийн боомтоор ирсэн Оросын иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.08/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр гурван лабораторид нийт 46 хүнд шинжилгээ хийснээс 45 иргэнд вирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний мөн давтан, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д коронавиурс илрээгүй бол Алтанбулагийн боомтоор ирсэн Оросын иргэн болох ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн.  Уг жолооч 38 настай хүн байгаа" талаарх мэдээллийг өглөө.  

Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 194 боллоо. Өнөөдрийн байдлаар 75 хүн эдгэрч, 119 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлаар авч үзвэл 104-иргэний биеийн байдал хөнгөн, 15 хүний бие хүндэвтэр байна. Нийт 155 хүн ХӨСҮТ-д эмчилгээ, ажиглалтад байгаа бол ЭМЯ-аас дараагийн үүргийн онгоцуудыг хүлээж авах бэлтгэл ханган ажиллаж байгааг Д.Нямхүү дарга өглөө.